МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ-2012” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРAЛ |
|
|
|
Бичсэн Administrator
|
2012 оны 2-р сарын 13, Даваа гариг, 06:12 |
Монгол улсын багш нарын баярын өдрийг угтаж БХИС-ийн ЦИС-ийн Цэргийн удирдлага, Холбоо мэдээллийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “Холбоо мэдээллийн технологийн өнөө ба ирээдүй 2012” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 2 дугаар сарын 15 ны өдөр БХИС дээр зохион байгуулагдана. Хурлыг ЗХЖШ-ын Цэргийн удирдлага, холбоо мэдээллийн хэлтэс хамтран зохион байгуулах ба уг хуралд “Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн”, “Мэдээлэл Технологийн Үндэсний Парк”, “Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны Технологийн Газар”, “ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль”, “МУИС-ийн Улаанбаатар Их Сургууль”, БХИС-ийн Цэргийн Командын Сургууль, Цэргийн Иженерийн Сургуулиуд оролцоно. Хуралд мэдээлэл, холбооны технологийн чиглэлэлээ сургалт болон үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сургуулиудын эрдэмтэн багш, судлаач, инженер техникийн ажилчин та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 13, Даваа гариг, 06:20 |
Дэлгэрэнгүй...
|
|
Батлан хамгаалахын их сургуулийн сүлд дуу |
|
|
|
Бичсэн Engineer
|
2012 оны 2-р сарын 10, Баасан гариг, 05:22 |
Ая Ш.Эрдэнэбат
Үг Ж.Бадраа.
Монгол Улсын БСШУЯ-аас Багш нарын баярын 45 жилийн ойд зориулан гаргасан АЖ Б.Зангад, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Тѳмѳрцогт, 3 Охин нарын хамтран дуулсан цоо шинэхэн "Багшаа Дуулъя" дууг хүргэж байна.
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 10, Баасан гариг, 05:27 |
Дэлгэрэнгүй...
|
Хөтөлбөр батлагдан гарлаа |
|
|
|
Бичсэн Engineer
|
2012 оны 2-р сарын 10, Баасан гариг, 05:19 |
Батлан хамгаалахын их сургуулийн захирлын 2012 оны а/73 дугаар тушаалаар БХИС-ийн багш нарыг хөгжүүлэх "Багш" хөтөлбөр батлагдан гарлаа. Энэхүү хөтөлбөрийг энд дарж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг энд дарж татаж авах буюу танилцана уу. |
Бичсэн Engineer
|
2012 оны 2-р сарын 10, Баасан гариг, 05:12 |
Дээд боловсролын байгууллагад суралцагчдад тэтгэлгийн болон зээл олгох журам батлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам", "Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам"-ыг баталснаар Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэн дээд болосролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг, зээл олгох эрх зүйн орчин бүрдлээ.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧИД СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БОЛОН АМЬЖИРГААНЫ ЗАРДЛЫН ЗЭЭЛ ОЛГОХ ЖУРАМ
|
Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 10, Баасан гариг, 05:14 |
Пиротехникчийн дамжаа явагдлаа |
|
|
|
Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн Цэргийн инженерийн тэнхимийн сургалтын матераллаг баазыг түшиглэн ОБЕГ-ын хүсэлтээр “Пиротехникч”-ийн 21 хоногийн дамжааг амжилттай явуулж төгсгөв. Дамжаанд ЗХ-ний 015 дугаар ангийн ахлагч, дүүргүүдийн болон аймгуудын улсын мэргэжлийн хяналтын байцаагч, аврагч гал сөнөөгч нарын нийт 20 алба хаагч хамрагдлаа. Сургалтыг 150 цаг буюу 3 багц цагаар төлөвлөн явуулсан бөгөөд 2011 оны 11 сарын 04-ны өдөр болсон төгсөлтийн ажиллагаанд БХИС-ийн захирал Бригадын генерал З.Болдбаатар, БХИС-ийн ЦАХҮ эрхэлсэн дэд захирал Хурандаа С.Пүрэвдорж, ЦИС-ийн захирал Хурандаа Б.Мөнхсайхан, ЦИТ-ийн дарга Хурандаа Г.Төмөрцоож болон тус тэнхимийн багш нар оролцлоо.
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
JPAGE_CURRENT_OF_TOTAL |