Пиротехникчийн дамжаа явагдлаа PDF Хэвлэх И-мэйл

      Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн инженерийн сургуулийн Цэргийн инженерийн тэнхимийн сургалтын матераллаг баазыг түшиглэн ОБЕГ-ын хүсэлтээр “Пиротехникч”-ийн 21 хоногийн дамжааг амжилттай явуулж төгсгөв. Дамжаанд ЗХ-ний 015 дугаар ангийн ахлагч, дүүргүүдийн болон аймгуудын улсын мэргэжлийн хяналтын байцаагч, аврагч гал сөнөөгч нарын нийт 20 алба хаагч хамрагдлаа. Сургалтыг 150 цаг буюу 3 багц цагаар төлөвлөн явуулсан бөгөөд 2011 оны 11 сарын 04-ны өдөр болсон төгсөлтийн ажиллагаанд БХИС-ийн захирал Бригадын генерал З.Болдбаатар, БХИС-ийн ЦАХҮ эрхэлсэн дэд захирал Хурандаа С.Пүрэвдорж, ЦИС-ийн захирал Хурандаа Б.Мөнхсайхан, ЦИТ-ийн дарга Хурандаа Г.Төмөрцоож болон тус тэнхимийн багш нар оролцлоо.

inj

inj1


 

Эрхэм зорилго

“Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, шаардлагад нийцүүлэн сургалтын агуулга, технологийг сайжруулж эрдэм шинжилгээ, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, багш, оюутны чадавхийг дээшлүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрдмийн хамт олныг төлөвшүүлнэ.”