Менежмент, эдийн засгийн тэнхим PDF Хэвлэх И-мэйл

Тэнхимийн түүхэн хөгжил:


1981онд Цэргийн нэгдсэн сургуулийн бүрэлдэхүүнд Цэргийн ар талын тэнхим, 1999 Цэргийн их сургуулийн бүрэлдэхүүнд Төрийн захиргаа, удирдлагын тэнхим тус тус байгуулагдаж менежмент, төрийн захиргааны болон эдийн засгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна.
БХИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр байгуулагдсан Иргэний боловсролын сургууль, Удирдлага, технологийн дээд сургуулийн болон Цэргийн командын сургуулийн бүрэлдэхүүнд 2001-2010 онд Төрийн захиргаа, удирдлагын тэнхим, Эдийн засгийн тэнхим, 2010-2015 онд Төрийн захиргаа, эрх зүйн тэнхим, Цэргийн ар тал, эдийн засгийн тэнхим тус тус бие даасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байсан.
Дээрх тэнхимүүд 2015 оны 07 дугаар сард Батлан Хамгаалахын сайдын тушаалын дагуу БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн Менежмент, эдийн засгийн тэнхим болж нэгдэн зохион байгуулагдан, “Нийтийн удирдлага”, “Эдийн засаг”-ийн” хөтөлбөрөөр нийт 800 гаруй суралцагсдад үйлчилгээ үзүүлж байна.

Тэнхимийн туршлага, амжилт-бахархал:
-     Менежмент, төрийн захиргааны мэргэжлээр бакалаврын  зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэж, хөтөлбөрийн магадлан итгэмлэлд тавигдах шалгуур   шаардлагыг хангаж байгаа тухай шинжээчийн болон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн 2010 оны 07 дугаар сарын 02 өдрийн хурлаар уг хөтөлбөрийг магадлан итгэмжилсэн.
-     Нутгийн захиргааны байгууллагын захиалгаар “Төрийн албан хаагчийн хөгжил”, “Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн харилцаа”, “Гүйцэтгэлийн удирдлага, гүйцэтгэлийн үнэлгээ” “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Менежментийн орчин үеийн парадигм”-ийн чиглэлийн модулийн сургалт явуулдаг багш нарын хөдөлгөөнт баг ажилладаг.
-     2000, 2002, 2010 онд Төрийн захиргаа удирдлагын тэнхим “БХИС-ийн тэргүүний тэнхим”-ээр
-     2006, 2008 онд Төрийн захиргаа удирдлагын тэнхим “БХИС-ийн УТС-ийн тэргүүний тэнхим"-ээр
-     2009, 2012 онд Төрийн захиргаа удирдлагын тэнхим “БХИС-ийн эрдэм шинжилгээний тэргүүний тэнхим”-ээр
-     2013 онд Төрийн захиргаа, эрх зүйн тэнхим хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Онлайн сургалтын программ” нэвтрүүлж, БХИС-ийн шилдэг инновацийн бүтээгдэхүүнээр тус тус шалгарсан
Тэнхимийн дарга нар
-     1999-2005 он хүртэл Төрийн захиргаа, удирдлагын тэнхимийн дарга БХИС-ийн хүндэт профессор А.Гэлэгжамц;
-     2005-2015 онд Төрийн захиргаа, удирдлагын тэнхимийн болон Төрийн захиргаа эрх зүйн тэнхимийн дарга доктор (Ph.D), профессор Ч.Отгонбаяр;
-     2001-2010 онд Эдийн засгийн тэнхимийн дарга Ассистент профессор, хошууч М.Ариунтуяа, Д. Ганбаатар, Д. Бүнчинсүрэн, Д. Авирмэд, Т. Азбаяр;
-     2010-2015 онд Цэргийн ар тал, эдийн засгийн тэнхимийн дарга хурандаа С. Бямбасүрэн, эдийн засгийн тэнхимийн дарга хурандаа Л.Төмөрбаатар
-     2016 оноос Менежмент, эдийн засгийн тэнхимийн дарга Г.Баяр-Эрдэнэ ажиллаж байна.
БХИС-ийн тэргүүний багш нар
-     2000, 2002 онд Төрийн захиргаа, удирдлагын тэнхимийн багш Ч.Отгонбаяр “БХИС-ийн тэргүүний багш”
-     2009 онд Төрийн захиргаа, удирдлагын тэнхимийн багш Г.Бямбазаяа “БХИС-ийн дэд тэргүүний залуу багш”  
-     2011 онд Төрийн захиргаа, эрх зүйн тэнхимийн багш Д.Сарангэрэл “БХИС-ийн дэд тэргүүний багш”
-     2014 онд Төрийн захиргаа, эрх зүйн тэнхимийн багш Г.Оюунтуяа “БХИС-ийн тэргүүний залуу багш”
-     2014 онд Цэргийн ар тал, эдийн засгийн тэнхимийн багш Ш.Гантуяа “БХИС-ийн тэргүүний арга зүйч багш”  
-     2015 онд Менежмент, эдийн засгийн тэнхимийн багш С.Туул “БХИС-ийн тэргүүний багш”
Хөтөлбөрийг хэрэгжүүлдэг нэгжийн зорилго, зорилт: Суралцагсдын эрэлт хэрэгцээ, үр дүнд суурилсан чанартай боловсролын үйчилгээ явуулж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршино.

Зорилт
-     Хүний хүчин зүйл, бүтээлч сэтгэлгээ манлайллыг дэмжин хөгжүүлж, урамшуулах
-     Сургалтын ажил үйлчилгээнд гүйцэтгэл үр дүнг чухалчлах
-     Нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг эрхэмлэх
-     Инноваци - мэдлэгийн менежментийг хэрэглээ болгосон суралцагч, судлаач хамт олон болох

Тэнхимийн бүтэц:
Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг дээд боловсролын шинэчлэл, БХИС-ийн хөглийн замын зураглалын бодлог чиглэлд нийцүүлэн боловсруулж, сургалтын арга, технологийг оновчтой тодорхойлон, үйл ажиллагаагаа явуулдаг. Нийтийн захиргааны удирдлагын болон эдийн засгийн ухааны онол практикийн дадлага туршлагатай багшлах бүрэлдэхүүнээр хангагдсан болно.   
Тэнхим нь бакалавр, магистрын боловсрол олгох 2 шатны сургалт болон модулийн, зайн сургалтыг зохион байгуулдаг бөгөөд “Нийтийн удирдлага”, “Эдийн засаг”-ийн хөтөлбөрийн профессорын 2 баг ажиллаж байна.


Тэнхимийн дэргэдэх үүсгэл санаачилгын байгууллага: Төгсөгчдийн холбоо, Оюутны хөгжил дугуйлан, Цэнэг болон Амьдрахуйн ухаан судлал клуб
Хамтран ажилладаг байгууллага:
Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Монгол улсын Нутгийн удирдлагын холбоо, Монголын менежментийн холбоо, Удирдлагын Академи, МУИС-ийн Нийтийн удирдлагын болон Эдийн засгийн сургууль, ШУТИС-ийн Бизнес удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Улаанбаатар их сургууль, Цэцээ гүн дээд сургууль Санхүү эдийн засгийн сургууль, Аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн ЗДТГ, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нийгэмлэг, Баянзүрх дүүргийн татварын алба

 

 

Эрхэм зорилго

“Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, шаардлагад нийцүүлэн сургалтын агуулга, технологийг сайжруулж эрдэм шинжилгээ, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, багш, оюутны чадавхийг дээшлүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрдмийн хамт олныг төлөвшүүлнэ.”