Математик, мэдээлэл технологийн тэнхим PDF Хэвлэх И-мэйл

Түүхэн замнал

Анх 1923-1924оны хичээлийн жилээс Ардын Цэргийн Даргын Сургуулийг (АЦДС) 3 жилийн программтай Цэргийн Бүх Ерөнхий Сургууль (ЦБЕС) болгон өөрчлөхөд сургалтын төлөвлөгөөгөөр тоо бодлого, дэлхийн байдал, химийн бэлтгэл зэрэг байгалийн ухааны хичээлүүдийг 90-180 цагт багтаан үздэг байжээ. Агуулгад нь бодис зүйн тухай багтсан *Дэлхийн байдал* хичээлийг 100-120 цаг үзэж байсан нь суралцагчдын танин мэдэхүй , улмаар хувилахуй ухаан (хими)-ы болоод математик, физик сэтгэлгээг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байсан байна.

1964 оны тушаалаар Офицер бэлтгэх сургуулийг Цэргийн ерөнхий сургууль  /ЦЕС/ болгон өөрчлөн зохион байгуулахад мэргэжлийн секцүүдийн бүрэлдэхүүнд Ерөнхий эрдмийн секцийг байгуулсан нь Математик, мэдээлэл технологийн тэнхимийн үүсэл хөгжлийн үндэс суурь болсон түүхтэй.

БХЯ-ны сайдын 1967 оны н/28 тоот тогтоолоор цэргийн эрдмийн талаар дунд, ерөнхий боловсролын талаар дээд (тоо, физик, хими) боловсролтой офицер бэлтгэх үүргийн хүрээнд 1967 оны 8 сарын 15-нд Ерөнхий эрдмийн кафедр (тоо, физик, хими, орос хэлний хичээлийг хариуцсан а/х Ц.Гэлэгпил даргатай, математикийн багш Л.Баторших, Физикийн багш Ш.Тогоо, химийн багш Х.Замандий, орос хэлний багш Н.Цогт, Алла васильевний Татьяана нарын бүрэлдэхүүнтэй) байгуулагджээ. Тэр үеэс дээд тоо: 788-988 цаг, физик: 564-664 цаг, хими: 320-406 цагийн багтаамжтайгаар хичээл сургалтыг явуулж байжээ.

Тус тэнхим нь 2006-2007оны хичээлийн жилд Инженер математик, Хими технологийн мэргэжлээр анхны элсэлтээ авч анхны төгсгчдөө 2010 онд төгсөж, анхны бакалаврын зэрэгтэй математикийн болон химийн мэргэжлийн суурьтай цэргийн мэргэжилтэн бэлтгэх эхлэлийг тавьсан.

Анхны дарга Ц.Гэлэгпил нь 1967-1969 ахмад цолтойгоор физик, математикийн кафедрийн даргаар ажиллаж байсан бөгөөд МУИС-ийг физикийн мэргэжлээр төгссөн. Одон орон судлаач эрдэм шинжилгээний ажитан байсан. 1969 оноос химийн мэргэжилтэй ахлах дэслэгч Цэрэнданзан, 1972-1972онд доктор профессор Ц.Батсуурь, 1974-1988 онд Ш.Тогоо, 1989-2006он хүртэл доктор , профессор Л.Батмөнх, 2006-2007, 2008-2010онд Д.Сайнбаяр нар тэнхимийн эрхлэгч болон даргаар ажиллаж байсан байна. Одоо 2007-2008 болон 2010 оноос хойш ахлах дэслэгч В.Бат-эрдэнэ тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.Тус тэнхим мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш

  • 2010, 2011, 2012, 2013 онуудад Инженер математик, хими технологи мэргэжлээр
  • 2014 онд Хими технологи
  • 2015 онд Цэргийн хими - хими технологи мэргэжлээр тус тус мэргэжилтэн бэлтгэж гаргасан.

Энэ хичээлийн жилд Артиллери-Хэрэглээний математик мэргэжлийн 2-р дамжааны 28 оюутны мэргэжлийн чиглэлийн хичээл сургалтыг нь зохион байгуулж байгаа бөгөөд хими технологи мэргэжлээр элссэн оюутнууд нь ижил хөтөлбөрийн хичээлээр сургалтандаа хамрагдаж байна.

Тэнхимийн бүтэц, бүрэлдэхүүн


-Тэнхимийн дарга,

-Профессор 2

-Дэд профессор 3 (математик, хими, компьютер)

-Ахлах багш 4 (математик-2, хими-экологи, компьютер)

-Багш 8 (математик-2, хими-1, экологи-2, компьютер-3)

Сургалтын материаллаг бааз

Өнөөгийн байдлаар тус тэнхмийн сургалтын орчин, материаллаг бааз бэхжиж, лабораторийн эрхлэгч, багш-2, математикийн багш-7, химийн багш, компьютер-4, мэдээлэл технологийн үндэсийн багш-5, экологийн багш-2, лабораторийн эрхлэгч-багш-2 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаагийн зэрэгцээ хичээл сургалт, дадлагын лаборатори, ангитанхимийн хүрэлцээ бүрэн хангагдсан болно.  Түүний дотор 2015-2016 оны хичээлийн жилд АБС-ийн ИМТ, ЭТ, МЭЗТ, Т болон БХУА, ЦНС, ЦХС, АС-ийн ерөнхий суурь болоод мэргэжлийн суурь хичээлийн 189 гаруй кредит цагийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, физик- 2, хими-1, компьютер- 4 лабораторийг ашиглаж байна.

 

 

Эрхэм зорилго

“Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, шаардлагад нийцүүлэн сургалтын агуулга, технологийг сайжруулж эрдэм шинжилгээ, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, багш, оюутны чадавхийг дээшлүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрдмийн хамт олныг төлөвшүүлнэ.”