Инженер, механикийн тэнхим PDF Хэвлэх И-мэйл

Инженер-механикийн тэнхим нь хуучнаар Цэргийн инженерийн сургуулийн авто инженерийн, цэргийн инженерийн,  хуягт танкийн,  инженерийн суурь онолын тэнхимүүдийн гүйцэтгэдэг байсан үүргүүдийг цаашид үргэлжлүүлэн сургалт судалгааны үйл ажиллагаагаа явуулж байна.

2015 оны 07 сард БХИС-ийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж Аюулгүй байдлын сургуулийн Инженер механикийн тэнхим нэртэйгээр өргөжин зохион байгуулагдан авто инженерийн, хүнд машин механизмын, цэргийн инженерийн хавсарга хөтөлбөрүүдээр төрөл мэргэжлийн инженерийн бакалавр зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.

Тэнхимийн эрхэм зорилго нь инженерийн чиглэлээр бакалавр, магистрын сургалт, судалгаа явуулах, дээд боловсролын стандарт хангасан Батлан хамгаалах болон бусад салбарт ажиллах мэдлэг чадвар дадлагатай, иргэний өндөр соёлтой, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Одоо тэнхимийн дарга нэг, багшлах бүрэлдэхүүн арван долоо, лабораторийн эрхлэгч нэг бүрэлдэхүүнтэйгээр авто инженер, барилга замын машины ашиглалт,  хүнд машин механизмийн ашиглалт, уул уурхайн машины ашиглалт, барилгын, усны эрэл хайгуул, ус хангалтын, авто замын барилгын инженер мэргэжлээр оюутнуудыг сургаж бэлтгэж байна.

Сургалтын үйл ажиллагаанд инженерийн техник хэрэгсэл, хуягт танкийн мульти медиа танхим болон тренажёр, авто машины зохион байгуулалт, цахилгаан тоноглолын дадлагын байруудыг ашиглаж байна.

Манай тэнхимд хэрэгжиж байгаа төрөл мэргэжлийн хөтөлбөрүүд нь зэвсэгт хүчин, монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбар болох уул уурхайн, барилга үйлдвэрлэл, авто замын салбаруудад мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэж байгаагаараа онцлог юм.

Тус тэнхим нь сургалтын үйл ажиллагаагаараа БХЯ болон ЗХЖШ-ын харьяа газар хэлтэсүүд, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон “Механик инженерийн мэргэжилтэн” бэлтгэдэг сургуулиуд , Авто Тээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Газар, Гэрээт авто сервис, Засвар үйлчилгээний төвүүдтэй  хамтран ажиллаж байна.

Цаашид 2015-2016 оны хичээлийн жилд сургалтын орчинг сайжруулах зорилгоор оюутнуудын дадлага лабораторийг үр дүнтэй явуулах сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулж, патентжуулах, мөн хий шингэний лабораторийг байгуулах, тэнхимдээ мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн номын фондтой болох зорилт тавин ажиллаж байна.

Тэнхимийн багшлах бүрэлдэхүүн

 

 

Хамтран ажилладаг байгууллагууд

Ижил  төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд

ШУТИС, Тээврийн сургууль

ХААИС

Авто тээврийн хүрээлэн

 

Эрхэм зорилго

“Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, шаардлагад нийцүүлэн сургалтын агуулга, технологийг сайжруулж эрдэм шинжилгээ, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, багш, оюутны чадавхийг дээшлүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрдмийн хамт олныг төлөвшүүлнэ.”