Танилцуулга Хэвлэх

БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ

Үүсэл хөгжил

1990-ээд оны сүүлчээр БХИС-д цэргийн болон иргэний мэргэжил эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсноор тус сургуулийг төгсөгчид цэрэг, иргэний аль ч байгууллагад мэргэжлийн дагуу хөрвөн ажиллах нөхцөл боломж бүрдсэн.

Монгол улсын төрийн цэргийн бодлого, зэвсэгт хүчний өөрчлөлт шинэчлэлийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын Н/23 тоот тушаалаар БХИС-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ЦИС болон ЦКС-ийн бүрэлдэхүүнд байсан иргэний мэргэжлийн хөтөлбөрүүдээс бүрдсэн АБС байгуулагдаж 2015-2016 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Эрхэм зорилго

Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, шаардлагад нийцүүлэн сургалтын агуулга, технологийг сайжруулж эрдэм шинжилгээ, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлж, багш, оюутны чадавхийг дээшлүүлэн нийгмийн хариуцлагаа ухамсарласан эрдмийн хамт олныг төлөвшүүлнэ.

Зорилт

- Сургалтын агуулга, технологийг дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогод нийцүүлэн сайжруулах

- Багш судлаачдын сургалт судалгааны ажлын арга зүйг хөгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгаа-инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх

- Сургалт, судалгааны орчин бүрдүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, орчин үеийн технологид нийцсэн лаборатори, дадлагын байрын үндсийг тавих ажлыг эхлүүлэх

- Мэдээллийн технологийн ашиглалтыг нэмэгдүүлэн, мэдээллийг цаг хугацааны болон мэдээллийн багтаамжийн хязгаарлалтгүйгээр хүлээн авах орчинг бүрдүүлэх, “Е”сургалтыг боловсронгуй болгох, ашиглалтыг дээшлүүлэх

Аюулгүй байдлын сургууль нь Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад менежмент, эдийн засгийн болон инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх үндсэн үүрэгтэй. Аюулгүй байдлын сургууль 1700-аад оюутан,  90 гаруй багш , ажилтантай.

Материаллаг, бааз тэнхимүүд

Хичээлийн 2 байр , ерөнхий суурь хичээлийн болон холбоо, электроникийн лабораториуд, физикийн лаборатори, компьютерийн сургалтын төв, сургалт дадлагын нэгдсэн лаборатортой. Мэргэжлийн таван тэнхимтэй. Үүнд

Инженер, механикийн тэнхим

Менежмент, эдийн засгийн тэнхим

Математик, мэдээлэл технологийн тэнхим

Нийгэм хүмүүнлэгийн тэнхим

Электроникийн тэнхим