Нийгэм хүмүүнлэгийн тэнхим Хэвлэх

Эрхэм зорилго

Монгол улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, БХИС-ийг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, оюутан сонсогчдод ерөнхий болон мэргэжлийн суурь боловсрол олгох замаар бие даан хөгжих, манлайлах чадамж бүхий сургалтыг зохион байгуулахад оршино.

Зорилт

•         Багш нарыг судлаач багш болон төлөвшихөд дэмжлэх үзүүлэх

•         Сургалтанд шинэ, бүтээлч арга технологийг ашиглах

•         Оюутан сонсогчдод сурах арга барил, сэтгэлгээний соёл эзэмшүүлэх, зөв хандлага бүхий хүмүүн бэлтгэхэд сургалтын үйл ажиллагааг чиглүүлнэ.

Түүхэн замнал

 

1921 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачилгын дагуу Цэргийн зөвлөлийн шийдвэрийн дагуу “Ардын Цэргийн Даргын сургууль”-ийг байгуулахад улс төрийн ажилтан бэлтгэж эхэлсэн нь тус тэнхимийн үүсэл хөгжлийн үндэс суурь болсон юм.

 

1967 онд тус сургуулийг “Цэргийн Ерөнхий Дээд Сургууль” болгон өргөтгөсөнтэй уялдуулж Улс төрийн секцийг “Нийгмийн Ухааны Кафедр”,  1999 оноос “Батлан хамгаалахын их сургууль” /БХИС/ ийн “Нийгэм хүмүүнлэгийн тэнхим” /НХТ/, 2015-2016 оны хичээлийн жилд БХИС-ийн Аюулгүй байдлын сургууль /АБС/-ийн НХТ болон тус тус зохион байгуулагдаж, сургалт, эрдэм шинжилгээ ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

 

Тэнхимийн бүтэц, зохион байгуулалт

Эдүгээ АБС-ийн НХТ-ийн эрдмийн хамт олон дараах бүрэлдэхүүн (багшийн шатлал)-тэй ажиллаж байна. Үүнд:

  • Тэнхимийн дарга-1 /С.Байгалмаа/
  • Профессор-1 / С.Болорцэцэг/
  • Дэд профессор-2 /С.Мандалмаа, И.Чинбат/
  • Ахлах багш-2 /Ж.Батдолгор, Ц.Нарангэрэл/
  • Багш-3 /О. Мөнхцэцэг, Б.Банзрагч, Б.Дөлгөөн/

Сургалтын үйл ажиллагаа

Нийгэм хүмүүнлэгийн тэнхим нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Дээд боловсролын тухай хууль болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн шаардлагад нийцүүлэн хичээлийн хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлж, чадварлаг, бүтээлч бие хүнийг хөгжүүлж төлөвшүүлэхэд нийгмийн ухааны суурь хичээлийн мэдлэг, дадал, хандлагыг эзэмшүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байна.

2015–2016 оны хичээлийн жилд НХТ нь АБС–ийн ИМТ, ХЭТ, МЭЗТ болон БХУА, ЦНС, ЦХС, АС–ийн ерөнхий суурь болоод мэргэжлийн суурь хичээлийн 200 орчим кредит цагийн хичээл, сургалтыг зохион байгуулж байна.

Тэнхимийн үйл ажиллагаа

·         Анхдугаар үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан оюутнуудын дунд “эсээ бичлэг”, “илтгэл хэлэлцүүлэх” үйл ажиллагаа

·         “Чингис хааны мэндэлсний өдөр”-т зориулан явуулдаг үйл ажиллагаа

·         Шинэ үндсэн хууль батлагдсаны өдөр зориулан “АХА” тэмцээн

Сургалтын материаллаг бааз

Хичээл сургалтандаа принтер-3, проектор-2, хичээлд холбогдох сурах бичиг, ном, бусад материал зэрэг техник хэрэгслүүдийг өргөн ашигладаж байна. Мөн багшийн сургалтын ажлыг амжилттай явуулах, багшийг хөгжүүлэх, тохилог орчинг бүрдүүлэх үүднээс ажлын 2 өрөө, суурин компьютер-7, зөөврийн компьютер-3, интернэт орчин, номын сан зэргээр хангагдан ажиллаж байна.

Хамтран ажилладаг байгууллагууд

 

МУИС, УБИС, ХСИС, ШУТИС, ХААИС, Удирдлагын академи зэрэг төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн багш нартай хамтран сургалт, судалгааны ажил явуулах, туршлага, мэдээлэл солилцох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.