Холбоо электроникийн тэнхим Хэвлэх

Зорилго

Нийгмийн болон салбарын эрэлт хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн, холбоо, мэдээллийн дэвшилтэт шинэ техник,  технологийн онолын мэдлэг, дадлага, ур чадвар эзэмшсэн, оюуны өндөр чадамж, ажил албаны төлөвшилтэй, хөрвөх чадвар бүхий инженер, техникийн боловсрол эзэмшүүлнэ.

Түүхэн замнал

1924 онд Цэргийн яамны харилцан нэвтрэлцэх хэлтсийн дэргэд байсан Холбооны сургууль нь Цэргийн Ерөнхий сургуульд “Төмөр утасны анги” нэртэйгээр зохион байгуулагдсан нь БХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн “Электроникийн тэнхим-ийн үндэс суурь болсон бөгөөд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд төдийгүй иргэний нийгмийн салбарт цэргийн холбооны мэргэжилтэн, боловсон хүчнийг сурган бэлтгэсээр иржээ.                                                      Тус тэнхим нь 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн БХИС-ийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу “Электроникийн тэнхим” нэртэйгээр зохион байгуулагдаж, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.Үүний зэрэгцээ тус тэнхим нь дараах багшлах бүрэлдэхүүн (багшийн шатлал)-тэй ажиллаж байна. Үүнд:

Тэнхимийн дарга-1 /Б.Лхагвадорж/

Профессор багш -2 /Д.Сайнбаяр, В.Нарантуяа/

Дэд профессор багш-2 /  Л.Долгормаа, Т.Уянга/

Ахлах багш -2 /Б.Баярмөнх, Л.Удвал/

Багш-6 /Э.Төгөлдөр, М.Пүрэврагчаа, Л.Бямбажаргал, О.Энхтуяа, Д.Мягмарсүрэн, Б.Цэцэгмаа/

Лабораторийн эрхлэгч, багш-1 / Б.Сэржбадам/

Тэнхмийн бүтэц, зохион байгуулалт

Тэнхимийн багш нарын эрдмийн зэрэг

Доктор-2

Докторант–7

Магистр–5

Магистрант–1

Бакалавр–1

Хамтран ажилладаг байгууллагууд

Батлан хамгаалах яам

Зэвсэгт хүчний жанжин штаб

Хил хамгаалах ерөнхий газар

Онцгой байдлын ерөнхий газар

Мэдээлэл технологийн үндэсний парк

Мэдээлэл Шуудан Харилцаа Холбооны газар

Харилцаа холбооны зохицуулах хороо

МУШУТИС-Мэдээлэл, Холбоо Технологийн Сургууль

Хүрээ дээд сургууль

Радио Телевизийн Дээд Сургууль

Улаанбаатарын  Их Сургууль